Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-06-27
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

1.    “Тосон буга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн   давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 2. “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч Б.Жаргал, Б.Өсөхбаяр нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 09-ний өдрийн 118 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн  давж заалдах  гомдлоор  

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.           

3. Д.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй, БОАЖ-ын сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулсан.

 

11.30 цагаас  

4. Ц.Амараагийн нэхэмжлэлтэй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 176 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг  хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч:  шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.6 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

5. ”Кашмер холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэнд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 171 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоо 

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

6. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ-ийн  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

 Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 

14.30 цагаас   

7. “Оуяашиёоу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 09-ний  өдрийн 172 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 12  хоногоор хойшлуулсан. 

8. “Хонгорын орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 20-ны өдрийн 145 дугаар шийдвэртэй  захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. 

9. Н.Сэлэнгэ, Х.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-ын ЭХЭБГ-т  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэртэйзахиргааны хэргийг гуравдагч этгээд М.Ууганбаярын давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд М.Ууганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 

16.30 цагаас

10. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Энхбат, Ц.Сарантуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 155 дугаар шийдвэртэй  захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

Оруулсан 2012-07-04 02:10:05
Үзсэн 516

Хэвлэх | Буцах