Огноо | 2012-06-26 |
---|---|
Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүх хуралдааны тойм | 09.30 цагаас 1. ”Монхангай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 906 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Илтгэгч: шүүгч М.Батсуурь Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. 2. А.Батцэнгэл, А.Оюун нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 865 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон. 3. “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан. 11.30 цагаас 4. Ван Шүе Лингийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 917 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхисон. 5. Г.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 918 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор Илтгэгч: шүүгч Д.Батбаатар Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
14.30 цагаас 6. Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн нэхэмжлэлтэй, БОАЖ-ын сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Хар дун” ХХК, “Дун-Өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа, “Милстар трейвэл” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир, гуравдагч этгээд А.Пүрэвнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат нарын давж заалдах гомдлоор Илтгэгч: шүүгч М.Батсуурь Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “Хар дун” ХХК, “Дун-Өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа, “Милстар трейвэл” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир, иргэн А.Пүрэвнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны ажилтан Ч.Ганбаатар |
Оруулсан | 2012-07-04 02:08:18 |
Үзсэн | 488 |