Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-02-09
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                          

1. “Хаан банк” ХХК нарын 10 банкны  нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч У.Батсуурь, улсын байцаагч Ц.Тэрбиш, Д.Эрдэнэтуяа, Б.Шижирбаатар нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 448 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч 9 банкны нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан.

14.30 цагаас

2. Т.Улаанаагийн нэхэмжлэлтэй, СБД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 510 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан.

3. “Эртний говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 508 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

4. “Монгол газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

Оруулсан 2012-02-16 10:48:31
Үзсэн 469

Хэвлэх | Буцах