Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-02-08
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.00 цагаас                                                                       

1. Ө.Мөнх-Одын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.                          

2. Х.Какей, М.Майра нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. “Ти энд Ди Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БГД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхзул, Ү.Амартүвшин нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 495 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

4. М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

11.30 цагаас

5. М.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

6. “Улз гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 460 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

14.30 цагаас

7. “Комекс” Солонгос, Монголын харилцааны дэмжих нийгэмлэг ТББ-ыг төлөөлөн тус нийгэмлэгийн төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй, СХД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 492 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан.

8. “Билгүүн дөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, МХЕГ-ын Байгаль орчин, газрын харилцаа, геодизи зураг зүйн ахлах байцаагч Б.Оюунчимэг, Дорнод аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын байцаагч И.Энхтуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 443 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан.

9. Ж.Ганбатын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

16.00 цагаас

10. Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

11. Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороо, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Орон сууцны төв комисст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 469 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулсан.

Оруулсан 2012-02-09 09:48:00
Үзсэн 484

Хэвлэх | Буцах