Шийдвэрийн төрөл | Шүүх хуралдааны тогтоол |
---|---|
Огноо | 2013-06-27 |
Дугаар | 372 |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Шүүх | Улсын дээд шүүх |
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Нэхэмжлэгч | М.Оюунцэцэг |
Хариуцагч | Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад хуулиар |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Хүчингүй болсон шалтгаан | 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх; |
Шийдвэрийн товч | Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан М.Оюунцэцэгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.361.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлээс “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 770 дугаар захирамжийг хүчингүй болгох, 2012 оны ээлжийн амралтыг эдлээгүй учраас 1.5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. ТАНХИМЫН ТЭРГҮҮН Б.УНДРАХ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |