Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2013-05-14
Дугаар 262
Хэргийн индекс 101/2015/06569/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Б.Мөнхбат
Хариуцагч М.Цэрмаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаарзүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2403 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасныг баримтлан хариуцагч Т.Цэрмаагаас 2.933.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс 9.285.770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.917 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 61.884 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг даалгасугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Б.УНДРАХ               

ШҮҮГЧ                                                                Г.ЦАГААНЦООЖ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.