Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-08-07
Дугаар 576
Хэргийн индекс 001/2010/576/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Н.Батсайхан
Хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга Н.Адилбиш
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

1. Архангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг "Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5,-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгосугай" гэж өөрчилөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.