Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-09-07
Дугаар 569
Хэргийн индекс 001/2010/569/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Ц.Чулуунтогтох
Хариуцагч "Скайтел" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 492 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар "Скайтел" ХХК-иас үйлчилгээний төлбөрийн зөрүү 3076.7 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чулуунтогтоход олгож, "Скайтел" ХХК-д үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд болон танилцуулгад заасны дагуу 1 минутын 55 төгрөгөөр тооцоолон шударгаар хэрэглэгчдээс нэхэмжлэхийг үүрэг болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуунтогтохоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.