Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-12-09
Дугаар 945
Хэргийн индекс 001/2010/945/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нар
Хариуцагч Г.Батчулуун
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1393 дугаар шийдвэрийн 1 дэх заалт, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1010 дугаар магадлалын 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,-д зааснаар Г.Батчулуунаас 1887012 төгрөг гаргуулж, Ч.Хоролбаяр, Ё.Сүхбаатар нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 383510988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь 47 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай" гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2267990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42418 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай" гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,-т зааснаар хариуцагч Г.Батчулуунаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1858000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.