Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-12-12
Дугаар 930
Хэргийн индекс 001/2010/930/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дагвадоржийн Тунгалаг
Нэхэмжлэгч "Кредит Монгол" ХХК
Хариуцагч Р.Батбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

1.Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлал, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын "8 381 892 төгрөгийг" гэснийг "10 128 737.13 төгрөгийг" гэж, "Кредит Монгол ХХК-д олгож" гэснийг "Кредит Монгол ХХК-д олгосугай" гэж өөрчлөн, "нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 746 845 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хасч, 3 дугаар заалтын "133 346 төгрөг" гэснийг "156 643 төгрөг" гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-Т зааснаар нэхэмжлэгч "Кредит Монгол" ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 643 /нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг Танхимын тэргүүний захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.