Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-11-14
Дугаар 887
Хэргийн индекс 001/2010/887/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Монгол шуудан банк
Хариуцагч Ш.Гантөр, Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1007 дугаар шийдвэрийн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 898 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар Ш.Гантөрөөс 67 454 239 төгрөгийг, Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нараас 67 454 239 төгрөгийг тус тус гаргуулж, Монгол Шуудан банканд олгосугай." гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг "Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжны 8 дугаар байрны 1 давхарт байрлах 150 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай." гэж, 6 дахь заалтын "хариуцагч тус бүрээс 260 180 төгрөгийг" гэснийг "Ш.Гантөрөөс 443 271 төгрөгийг, Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нараас 443 271 төгрөгийг" гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.