Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-02-23
Дугаар 159
Хэргийн индекс 001/2010/159/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч М.Түвшинжаргал
Хариуцагч "Майнингконсальтинг хос" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны  12 дугаар сарын  17-ны өдрийн 1006 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 318 дугаар     зүйлийн     318.1.,     232     дугаар     зүйлийн     232.4.-т     зааснаар     хариуцагч "Майнингконсальтинг   хос"   ХХК-иас   түрээсийн   гэрээний   барьцааны   төлбөр   11   800 ам.доллар буюу 16 865 636 төгрөгийг /арван зургаан сая найман зуун жаран таван мянга зургаан зуун гучин зургаан/ гаргуулж, нэхэмжлэгч М.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрийн алдангид 8 425 313 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,  2 дахь заалтын "...олгож," гэсний дараа "сөрөг нэхэмжлэлээс 19650 ам.доллар буюу 28 492  500 төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай"  гэж,  3 дахь заалтын "...хэвээр үлдээсүгэй" гэснийг "...хэвээр үлдээж, хариуцагч "Майнингконсальтинг хос" ХХК-иас 190283 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Түвшинжаргалд олгосугай" гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-Т зааснаар нэхэмжлэгч  М.Түвшинжаргалаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 379 төгрөгийг шуүгчийн захирамжаар буцаан олгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.