Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-01-12
Дугаар 53
Хэргийн индекс 001/2010/53/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч З.Болортуяа
Хариуцагч "Баруун бүсийн төв зах" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

1.   Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын нэг дүгээр шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг "Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-Д зааснаар нэхэмжлэгч З.Болортуяаг "Баруун бүсийн төв зах" ХХК-ийн үйлчлэгчийн үүрэгт ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл, ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговрын бүгд 295 446 төгрөгийг хариуцагч "Баруун бүсийн төв зах" ХХК-иас гаргуулж, З.Болортуяад олгосугай",

-2 дахь заалтыг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-Д зааснаар хариуцагч "Баруун бүсийн төв зах" ХХК-иас 11317 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар З.Болортуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай" гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Хариуцагч "Баруун бүсийн төв зах" ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын   тэмдэгтийн   хураамжид   төлсөн   250   төгрөгийг   төсвийн   орлогод   хэвээр үлдээсүгэй.





Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.