Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2012-01-17
Дугаар 53
Хэргийн индекс 016/2011/1505/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Лувсандоржийн Бямбаа
Нэхэмжлэгч Эн Си Пи ХХК
Хариуцагч Дэд Бүтцийн хөгжил ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 972 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4., 295 дугаар зүйлийн 295.4.-т зааснаар “Дэд бүтцийн хөгжил” ХХК-иас 55 631 ам.доллар буюу 68 649 343 /жаран найман сая зургаан зуун дөчин есөн мянга гурван зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж, “Эн Си Пи” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 56 964.13 ам.доллар буюу 60 820 124 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “264 269 төгрөг” гэснийг “501 197” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Эн Си Пи” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.