Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2009-01-06
Дугаар 03
Хэргийн индекс 001/2009/03/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Ё.Болормаа
Хариуцагч Финком ХЗХ хоршоо
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

1.   Баянзүрх дүүргийн  шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын  08-ны өдрийн  1045 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр магадлалын тогтоох хэсгийг доорх байдлаар өөрчлөн найруулсугай.

  1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1,-д зааснаар хариуцагч "Финком" хадгаламж зээлийн хоршоо нь Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 дугаар хороололын 24 дүгээр    байрны    52    тоот   орон    сууцыг    нэхэмжлэгч    Ё.Болормаагийн    өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрснийг баталсугай.
  2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар Ё.Болормаагаас үндсэн зээлд 19 416 634 төгрөг, хүүд 3 811  419 төгрөг, нэмэгдүүлсэн   хүүд   762   634   төгрөг,   бүгд  23   990   338  төгрөг  гаргуулан   "Финком" Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
  3. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1., Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,-д заасны дагуу нэхэмжлэгч Ё.Болормаа хариуцагч "Финком" Хадгаламж зээлийнхоршооны   хооронд   байгуулагдсан   барьцааны   гэрээг   орон   сууцны   өмчлөх   эрх Ё.Болормаад буцаан шилжсэн үеэс эхлэн сэргээж, Ё.Болормаа зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 дугаар хороололын 24 дүгээр байрны 52 тоот 5 өрөө орон сууцныг албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 302 дугаар зүйлийн 302.1,-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч "Финком" Хадгаламж зээлийн хоршооны сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгөний эрхийг шилжүүлэхэд гаргасан зардал 478 000 төгрөгийг Ё.Болормаагаас гаргуулах, орон сууцны хөлслүүлэгчээр "Финком" хадгаламж зээлийн хоршоо, хөлслөгчөөр Ё.Болормааг тогтоож, орон сууцны хөлс төлүүлэхийг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 
  5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн  1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 719 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 228 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ё.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжийн 225 960 төгрөгийг гаргуулан "Финком" ХЗХоршоонд олгосугай.

2.Нэхэмжлэгч   Ё.Болормаагийн  хяналтын  гомдолыг хангахгүй  орхиж,   түүнээс улсын тэмдэгтийн хураамжид   төлсөн 21 232 /хорин нэгэн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.