Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2006-03-23
Дугаар 182
Хэргийн индекс 001/2006/182/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч "Ундарга" ХХК
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

   1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

          1 дэх заалтын "...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ин Мо Согоос 4500 доллар буюу 5467500 төгрөг гаргуулж, "Ундарга" ХХК-д олгосугай" гэснийг "...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ин Мо Со-с 4500 америк доллар буюу 5467500 төгрөг гаргуулж "Ундарга" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2920375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,

                 5   дахь заалтын "...Иргэний хуулийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар" гэснийг "...Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул" гэж,

                           6   дахь  заалтын   "...Нэхэмжлэгч   Б.Мөнхсүхийн  улсын   тэмдэгтийн  хураамжид урьдчилсан төлсөн  133430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй" гэснийг "... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ин Мо Со-гоос 92.545 төгрөг гаргуулж "Ундарга" ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 133430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй" гэж,

                 7   дахь   заалтын   "...Ин   Мо   Со-гийн   сөрөг   нэхэмжлэлийн   улсын   тэмдэгтийн хураамжинд" гэснийг "...Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 21 дүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 60, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Ин Мо Со-гийн"   гэж   өөрчлөн,   шийдвэрийн   2,   3,   4   дэх   заалтыг  хүчингүй   болгож   бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхтүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагчаас Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133430 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.