Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2012-01-19
Дугаар 62
Хэргийн индекс 014/2011/2020/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Дэлба ХХК
Хариуцагч ОХУ-ын өмчийн асуудал хариуцсан газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 927 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын               14-ний өдрийн 2020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 56.6.-д зааснаар нэхэмжлэгч “Дэлба” ХХК болон хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын /ФГУП “Госзагрансобственность”/ 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлалтай 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар дахь Төлөөлөгчид шилжүүлж, хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газраас Монгол Улс дахь Төлөөлөгчөөр дамжуулан 58 534 280 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дэлба” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 45 694 665 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар /ФГУП/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 600 /дөрвөн зуун тавин мянга зургаан зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.