Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2006-02-23
Дугаар 112
Хэргийн индекс 001/2006/112/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч А.Байгалсүрэн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч
  1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны  11  дүгээр сарын 21-ний   өдрийн   561   дүгээр   магадлал,   Баянзүрх   дүүргийн   шүүхийн   2005   оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...173 тоот тушаалыг хүчингүй болгосугай" гэснийг "... 173 тоот тушаалыг хүчингүй болгож,   Хөдөлмөрийн   тухай   хуулийн   128   дугаар   зүйлийн   128.1.2-т   зааснаар А.Байгалсүрэнг Улсын Клиникийн 2 дугаар эмнэлгийн Ерөнхийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай" гэж, шийдвэрийн 3 дахь заалтад "Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар    нэхэмжлэгч А.Байгалсүрэн ажилгүй байсан бүх хугацааны  цалинг нотлох баримт бүрдүүлэн жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай" гэж тус тус нэмж, "3" дахь заалтыг "4" , "4" дэх заалтыг "5" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Улсын Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг нь төсвийн байгууллага тул хяналтын   журмаар   гомдол   гаргахдаа   улсын   тэмдэгтийн   хураамж   төлөөгүйг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.