Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2004-01-20
Дугаар 36
Хэргийн индекс 001/2005/36/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Р.Жамъянчойжил
Нэхэмжлэгч Хонгор сан" Хадгаламж зээлийн хоршоо
Хариуцагч Ц.Тунгалаг, С.Катья
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 608 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 2.  Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1287
дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтыг дараах байдлаар тус тус
өөрчлөн найруулсугай:

 "1. Иргэний хуулийн /2002 оны/ 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч С.Катъягаас 7671000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хонгор сан" хадгаламж зээлийн хоршоонд олгож, хамтран хариуцагч Ц.Тунгалагаас 7671000 төгрөг гаргуулж хариуцагч С.Катьяд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаасүлдэх 1018760 төгрөгийгхэрэгсэхгүй болгосугай.

 2.Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч нараас тэмдэгтийн хураамжинд 123394 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134765 төгрөгийг дүүргийн татварын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилсүгэй".

 3.  Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 4.     Нэхэмжлэгч "Хонгор сан" Хадгаламж зээлийн хоршооноос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137646 төгрөгийг буцаан олгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.