Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2005-01-06
Дугаар 05
Хэргийн индекс 001/2005/05/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Р.Жамъянчойжил
Нэхэмжлэгч И.Алагбөмбөг
Хариуцагч Н.Түмэнжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , Эд хөрөнгийг худалдсан маргаан, Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Хөвсгөл аймгийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын З-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д" гэснийг "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д" гэж, мөн 3 дахь заалтын "Иргэний хуулийн 243 дугаар зүйлд" гэснийг "Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-д зааснаар" гэж, мөн заалтын " 2.000.000" гэснийг "2.200.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжны 46.800 төгрөг" гэж, 5 дахь заатыг "5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Н.Түмэнжаргалаас төлсөн 65.000 төгрөг, И.Алагбөмбөгөөс төлсөн 100.000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.