Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2013-05-14
Дугаар 269
Хэргийн индекс 161/2013/0004/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Мягмарсүрэнгийн Мөнхзул
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг дараахь байдлаар өөрчилсүгэй:

 

“1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар хариуцагч Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ий харьяа Говь-Сүмбэр аймгийн ЦТС салбараас 16 360 932 төгрөг, 2013 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр 77 105 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхзулд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.2, Нийгмийн даатгалын сангааас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг баримтлан хиймэл эрхтэн хийлгэх 54 102 120 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, баримтаар нотлогдоогүй 25 415 729 төгрөг нийт 129 517 849 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” 

 

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “499 043 төгрөг” гэснийг “266 510 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэр, магадалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч М.Мөнхзул нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.02.20 22 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх Баясгалангийн Баттулга Мягмарсүрэнгийн Мөнхзул
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.03.29 06 Говьсүмбэр аймгийн шүүх Хишгээгийн Байгалмаа Мягмарсүрэнгийн Мөнхзул
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.05.14 269 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Мягмарсүрэнгийн Мөнхзул
2013.05.14 269 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Мягмарсүрэнгийн Мөнхзул