Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-01-18
Дугаар 001
Хэргийн индекс 121/2011/0475/И
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Шүүгч Хабыкейн Жардемхан
Нэхэмжлэгч Тасайн Батырбек
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Батырбекийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Т.Батырбекийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.10.24 597 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Халамханы Мейрамбек Тасайн Батырбек Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар