Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-01-19
Дугаар 002
Хэргийн индекс 121/2011/0554/И
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Шүүгч Солтанмуратын Өмирбек
Нэхэмжлэгч Инаятын Бисара
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Бисарагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.12.01 607 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Кадирбекийн Бүлдирген Инаятын Бисара