Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-12-12
Дугаар 993
Хэргийн индекс 017/2011/0574/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Ичинхорлоо
Нэхэмжлэгч МТ Петролиум
Хариуцагч Э.Сайнцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 сарын 6-ны өдрийн 1228 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Э.Сайнцэцэгээс 32.460.750 төгрөг гаргуулан “МТ Петролиум” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2010 оны 5 сарын 24-ний өдрийн 68/10 дугаартай нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах болон барьцааны 69/10 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 36-31 тоот 2 өрөө орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Э.Сайнцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “ …хариуцагч Э.Сайнцэцэгээс 319.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК –д олгосугай” гэж нэмж,

Шийдвэрийн “3 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.253 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172. 2-т заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.04.20 559 Хан-Уул дүүргийн шүүх Ёндонгийн Цогтзандан "Мобиком корпораци" ХХК Ц.Адъяасүрэн
2011.10.06 1228 Хан-Уул дүүргийн шүүх Лхам-Янжингийн Оюун МТ Петролиум Э.Сайнцэцэг
2011.11.05 1220 Хан-Уул дүүргийн шүүх Лхам-Янжингийн Оюун Д.Мөнхдөл МКБ ХХК
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.05.12 971 Нийслэлийн шүүх Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг Д.Мөнхдөл МКБ ХХК
2011.12.05 971 Нийслэлийн шүүх Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг Д.Мөнхдөл МКБ ХХК
2011.12.12 993 Нийслэлийн шүүх Цэнд-Аюушийн Ичинхорлоо МТ Петролиум Э.Сайнцэцэг
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.01.24 69 Улсын дээд шүүх Лувсандоржийн Бямбаа Д.Мөнхдөл МКБ ХХК
2012.01.24 69 Улсын дээд шүүх Лувсандоржийн Бямбаа Д.Мөнхдөл МКБ ХХК
2012.02.28 137 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан МТ Петролиум Э.Сайнцэцэг