Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-12-12
Дугаар 991
Хэргийн индекс 013/2011/1820/и
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Ичинхорлоо
Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газàð
Хариуцагч Хөлөг-Оюун ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 сарын 25-ны өдрийн 1820 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг

 

“Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2, 294.3-д зааснаар  дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, “Хөлөг –Оюун” ХХК-ийн хооронд 2005 оны 1 сарын 12-ны өдөр байгуулагдсан “Байр түрээслэх гэрээ-г цуцалж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “Хөлөг-Оюун” ХХК-иас 3.650.000  төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.819.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заансаар “Хөлөг-Оюун” ХХК-ийн засварын зардал, өргөтгөлийн зардалд 214.000.000 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  56 дугаар зүйлийн  56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн   7.1-д   зааснаар хариуцагч “Хөлөг –Оюун” ХХК-аас 149.922 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

4.Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүлийн 172. 2-т заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.