Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2005-07-15
Дугаар 356
Хэргийн индекс 010/2005/0356/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч А.Болд
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын хороог төлөөлж Б.Гомборагчаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 сарын 11-ний өдрийн 375 дугаар шийдвэрийн 1-р заалтад:
“Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын хороонд холбогдох дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай А.Болдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А.Болдыг Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын хороонд арга зүйчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилсүгэй.
2.  Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар А.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Зохигч магадлалыг гардан авснаас хойш 30 хоногт Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж болно.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.