Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2005-07-06
Дугаар 339
Хэргийн индекс 010/2005/0339/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэдэнноровын Тогоохүү
Нэхэмжлэгч Д.Батбаяр
Хариуцагч Д.Амартөр
Гуравдагч этгээд Г.Цэндээхүү
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч
1. Баянгол дүүргийн шүүхийн 2005.04.05-ны өдрийн 417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Амартөрөөс 4904900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батбаярт, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хоёрдогч хариуцагч Д.Отгонтуяагаас 4904900 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Амартөрт тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар Д.Отгрнтуяагаас 3.154.800 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.750.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Амартөрд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж , тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хоёрдогч хариуцагч Д.Отгонтуяагаас 60167 төгрөгийг гаргуулан Д.Батбаярт олгож, нэхэмжлэгч Д.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84607 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, Г.Цэндээхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62250 төгрөгийг Баянгол дүүргийн татварын орлогоос буцаан гаргаж олгосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.
2. Баянгол дүүргийн шүүхийн 2005.04.05-ны өдрийн 417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 24 дүгээр зүйлийн 24.3,28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.23-т зааснаар гуравдагч этгээд Г.Цэндээгийн 2003.12.10-ны өдөр нотариатч Бямбаагийн итгэмжлэл олгосон үйлдлийг хүчингүй болгох, 2004.05.14-ний өдрийн 589 тоот зээлийн гэрээний Баянгол дүүргийн 14-р байр 16-р байрны 30 тоотын 2 өрөө орон сууц барьцаалсан барьцааны хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт, мөн “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүний барьцаалсан Баянгол дүүргийн 14-p xopoo З-р хороолол 16-р байрны 30 тоот 2 өрөө сууцнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэйг дурьдсугай” гэсэн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Г.Цэндээхүү жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
3. Мөн дүүргийн шүүхийн 2004 оны 10 сарын 5-ны өдрийн шүүгчийн 1774 тоот захирамжийг хүчингүй болгосугай.
4. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн З-т зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2005.06.03-ны өдрийн 1430 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Амартөрийг ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар төлөх 84600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдсугай.
5. Магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.