Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2010-11-03
Дугаар 1046
Хэргийн индекс 010/2010/1046/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.Цэгмид
Хариуцагч “Таван ханхар” ХЗХ
Гуравдагч этгээд Ё.Энхээ
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

1. Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 67.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.