Шийдвэрийн төрөл | Магадлал |
---|---|
Огноо | 2008-04-09 |
Дугаар | 227 |
Хэргийн индекс | 010/2008/0227/И/ |
Шүүх | Нийслэлийн шүүх |
Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
Нэхэмжлэгч | М.Нарантуяа |
Хариуцагч | 11 жилийн 3 дугаар сургууль |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | 1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 2 сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2дахьхэсэгтзааснаар ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн М.Нарантуяагийн нэхэмжлэлийгхэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Нарантуяаг 11 жилийн 3 дугаар дунд сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18-р зүйлийн 1 дэх хэсгийн 7-д” гэснийг “ Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т заасан үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.