Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2008-04-07
Дугаар 222
Хэргийн индекс 010/2008/0222/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч Д.Очирбат
Хариуцагч А.Гэрэлмаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
1. Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны едрийн 1366 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэхь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн 16 дугаар xopoo, Туулын 20 дугаар гудамжны 413 тоот хашаанаас А.Гэрэлмааг нүүлгэн гаргасугай ." гэснийг-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар xopoo, Туулын 20 дугаар гудамжны 413 тоот хашааг А.Гэрэлмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” Гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.