Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2008-04-04
Дугаар 218
Хэргийн индекс 010/2008/0218/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”
Хариуцагч Д.Золжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
1. Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 189 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...3.834.280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай" гэснийг “... 3.834.280 төгрөг гаргуулах тухай Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж
3 дугаар заалтын “хариуцагчаас 69.680 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэснийг хасч, “69.179 төгрөгийг” гэснийг “69.179 төгрөг” гэж, үүний дараа “хариуцагч Д.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг тус тус” гэж нэмж 4 дүгээр заалтын “249 төгрөгийг” гэснийг “500 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Золжаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
3. Энэ магадлалд зохигч, тэдгээрийн төлеөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.