Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2008-04-04
Дугаар 216
Хэргийн индекс 010/2008/0216/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Мянгаагийн Наранцэцэг
Нэхэмжлэгч ГрейгЖеймс Андрю
Хариуцагч Д.Одсаран
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч
1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “1996 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Г.Ариунзаяа нарыг” гэснийг хасч,
3 дугаар заалтад “40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.4, 45” гэснийг “45 дугаар зүйлийн 3” гэж
4 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар Грейг Жеймс Андрюгээс 27.450 ам доллар буюу 32.226.300 төгрөг гаргуулж Д.Одсаранд олгож, Г.Ариунзаяагийн жил бүрийн сургалтын төлбөрийг цаг тухайд нь өгч байхыг Грейг Жеймс Андрюд даалгахыг хүссэн Д.Одсарангийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай." гэж
5 дугаар заалтаас “126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.3” гэснийг хасч “129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3” гэсэн заалтыг нэмж 6 дугаар заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгч Грейг Жеймс Андрю, Д.Одсаран нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 305.070 төгрөгийг нэхэмжлэгч Грейг Жеймс Андрюд, 319.718 төгрөгийг хариуцагч Д.Одсаранд тус тус буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 1 дүгээр заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгч Грейг Жеймс Андрюгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Грейг Жеймс Андрюгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
3. Энэ магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.