Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2010-10-25
Дугаар 1018
Хэргийн индекс 010/2010/1018/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ц.Бямбаа
Хариуцагч Д.Цагаанцоож
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дах заалтыг: Иргэний хуулийн 130 дугаар зүйлйин 130.2-т зааснаар Баянзүрх дүүргийн 2-р хороо, Цэргийн хотхоны 1А-58 тоот хашаа, байшинг Ц.Бямбаа, Ц.Пүрэвсүрэн, Ц.Батхүү, Ц.Баяндэлгэр, Ц.Баянбат нарын өмчлөлд шилжүүлсүгэй гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 250 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Энэ магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан үндэслэлээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.