Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2010-10-13
Дугаар 1002
Хэргийн индекс 010/2010/1002/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч Я.Рина
Хариуцагч Д.Отгонсайхан, Б.Ууганбаяр нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

1. Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонсайхны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Отгонсайхнаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан үндэслэлээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.