Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2010-10-11
Дугаар 992
Хэргийн индекс 010/2010/0992/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч Мөрөн интернэйшнл” ББСБ
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 4 -ны өдрийн 1175 дугаар шийдвэрийн 1-дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 926 634 төгрөгийг гаргуулж Мөрөн Интернейшнл" ББСБ-д олгож, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т д заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлээс 14 085 594 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
- шийдвэрийн 2-дахь заалтын “...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 28 459 төгрөг
гаргуулан нэхэмжлэгч "Мөрөн Интернейшнл" ББСБ-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч "Мөрөн Интернейшнл" ББСБ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 181.062 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2,-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.