Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2010-10-11
Дугаар 990
Хэргийн индекс 010/2010/0990/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч “Ихэр Нева” ХХК
Хариуцагч “Ихэр Нева” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “..."Ихэр Нева" ХХК-ний хашаа нураасны төлбөрт 480.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...’’Мантууш” ХХК-ниас 380.000 төгрөг гаргуулж “Ихэр Нева" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 100.000    төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад, “...хариуцагч “Мантууш” ХХК-ниас 14.700 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч "Ихэр Нева" ХХК-нд олгож...” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Мантууш” ХХК-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч "Ихэр Нева" ХХК-ниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “Мантууш” ХХК-ний төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2,-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.