Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-12-12
Дугаар 996
Хэргийн индекс 014/2011/2201/и/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Хээмчигийн Сонинбаяр
Нэхэмжлэгч Цээнас овогт Пүрэвийн Боргил
Хариуцагч “ Сандэй” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 сарын 20-ны өдрийн 2201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-дэх заалтын “ ...243.1...” гэсний дараа “221 дүгээр зүйлийн 221.1” гэсэн заалтыг нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1294441.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.