Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2009-12-16
Дугаар 995
Хэргийн индекс 010/2009/0995/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч Б.Анхбаяр
Хариуцагч Б.Баярсайхан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 сарын 26-ны өдрийн 1560 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “ ... хариуцагч Б.Баярсайханаас 718.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгож, нэхэмжлэлээс 1.533.950 төгрөгийн нзхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож ” гэснийг “ ....хариуцагч Б.Баярсайханаас 1.520.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгож, нэхэмжлэлээс 732.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 2 дахь заалтын “... хариуцагчаас 24.097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэснийг “ ... хариуцагч Б.Баярсайханаас 37.284 төгрөгийг гаргуулан нэхэмжлэг Б.Анхбаярт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. ИХШХШ тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Б.Анхбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
З.Энэ магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167. 5-т заасан үндэслэлээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.