Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2009-12-16
Дугаар 994
Хэргийн индекс 010/2009/0994/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч “Монгол мах экспо”ХК
Хариуцагч Д.Сүхбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хамтран ажиллах гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.    Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 сарын 16-ны өдрийн 1378 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 254 дүгэр зүйлийн 254.4-т зааснаар хариуцагч Д.Сүхбаатараас 37.336.030 төгрөгийг гаргуулж “Монгол мах экспо”ХК-д олгосугай” гэж өөрчлөн 2 дахь заалтын "... хариуцагчаас 258163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэснийг “ ... хариуцагч Д.Сүхбаатараас 292.680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монгол мах экспо” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.    ИХШХШ тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Монгол мах экспо” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
З.Энэ магадлалд зохигч, тэдгээрийн төлөөлөгч ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167. 5-т заасан үндэслэлээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.