Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-05-12
Дугаар 014
Хэргийн индекс 121/2010/0877/И
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Шүүгч Хабыкейн Жардемхан
Нэхэмжлэгч С.Нурбол
Хариуцагч М.Риза
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаас Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.4” гэснийг хасч, “14.1” гэснийг нэмж, 3 дахь заалтаас “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1” гэснийг “Монгол Улсын Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1” гэж, мөн заалтын “С.Нурбол, М.Риза нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө хуваариласан хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар С.Нурболоос биет мөнгө 4 сая төгрөг, хөргөгч нэг буюу 350000 төгрөг, өнгөт зурагт нэг буюу 350000 төгрөг, угаалгын машин нэг буюу 60000 төгрөг, плитка нэг буюу 60000 төгрөг тус тус гаргуулан М.Ризад олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч М.Риза давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар М.Ризад буцаан олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш  14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.01.26 81 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Тогтоолын Байгонак С.Нурбол М.Риза