Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2009-11-18
Дугаар 903
Хэргийн индекс 010/2009/0903/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Мянгаагийн Наранцэцэг
Нэхэмжлэгч Б.Ганболд, Х.Дашням
Хариуцагч Жамп алт ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 9 сарын 28-ны өдрийн 1300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... Б.Ганболдын 599 845 төгрөгийн, Х.Дашнямын 770 167 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “ ... Б.Ганболдын 599 845 төгрөгийг, Х.Дашнямын 770 167 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжпэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн... “ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. ИХШХШТухай хуулийн 162-р зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 35050 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2,-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.