Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2009-01-05
Дугаар 22
Хэргийн индекс 010/2009/0022/И
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч "Капитрон" банк
Хариуцагч Т.Занашир, Б.Баярсайхан, Ц.Эрдэнэбат, Ц.Энхбаяр, Б.Баярмаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1.   Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 10-р сарын 20-ны өдрийн 2151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн /1994 оны/ 368 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Занашир, Б.Баярсайхан, Ц.Эрдэнэбат, Ц.Энхбаяр, Б.Баярмаа нараас зээлийн төлбөрт 29.894.500 төгрөг гаргуулах тухай “Капитрон” банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.   Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319.346 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч дэвж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.472 төгрөгийг Б.Баярсайхан, Т.Занашир нарт шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.