Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2005-02-16
Дугаар 78
Хэргийн индекс 010/2005/0078/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Очирбатын Гэрэл
Нэхэмжлэгч "Мон мяндас" , "Шандас импекс", "Ханбогд уул", "Марал импекс" ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Съез
Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаяр
Гуравдагч этгээд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Заяадэлгэр
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004-12-20-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг хүчингүй болгож Иргэний хуулийн / 1994 оны / 181- р зүйлийн 15, 368 - р зүйлийн 6 дахь хэсгийг баримтлан " Монголын Хөрөнгийн биржийн 2004.05.04-ний өдрийн арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Титан инвест ХХК-иас 169.273 ширхэг хувьцаа гаргуулах " тухай өмгөөлөгч А.Съезын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 . Чингэлтэй дүүргийн шүүхийн'' 2004-12-20-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын "... нөхөн гаргуулж улсын орлого болгон , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 389.736 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..." гэснийг " ... нөхөн гаргуулж улсын орлого болгосугай..." гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. ИХШХШТХ-ийн 162-р зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.736 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. 3охигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь магадлалыг гардан авеан өдрөөс хойш 30 хоногт Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.