Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2005-02-14
Дугаар 70
Хэргийн индекс 010/2005/0070/И/
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүгч Очирбатын Гэрэл
Нэхэмжлэгч "ГЛТ" ББН-ийн захирал Б.Гомбодорж
Хариуцагч Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг төлөөлөн Ө.Бор
Гуравдагч этгээд С.Зоригт
Маргааны төрөл Хамтран ажиллах гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004.11.30-ны өдрийн 639-А дугаар шийдвэрийн нэг дэх заалтын "... ҮХЭХ-ийн улсын бүртгэлийн 000092478 дугаартай гэрчилгээг хүчингүй
болгуулах , Налайхын тоосгоны үйлдвэрийн өмчлөгчөөр тогтоолгох, Слаш 99/01 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах Б.Гомбодоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..." гэснийг "... Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0041236 , 000092478 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн "ГЛТ" ББН-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, 2 дахь заалтын "...Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлийг буцаасугай " гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн 3-р хороонд байрлах тоосгоны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт Хятадын талын өмч болохыг тогтоолгох, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2207000712, 000092478 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Ванчинсүрэнгийн нэхэмжлэлийг буцаасугай " гэж өөрчилсүгэй.
2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004.11.30-ны өдрийн 639 А дугаар шийдвэрт "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлийн 123.3-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 546 дугаартай 2004.05.11-ний өдрийн захирамжийг хүчингүй болгосугай" гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. ИХШХШТХ-ийн 162-р зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.3охигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь магадлалыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногт Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.