Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-03-06
Дугаар 011
Хэргийн индекс 121/2010/0848/И
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Шүүгч Асылханы Сауле
Нэхэмжлэгч Хуанышийн Дөрвөдхан
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад доорхи өөрчлөлтийг оруулсугай.
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 5419557 төгрөг /таван сая дөрвөн зуун арван есөн мянга таван зуун тавин долоон төгрөг/  гаргуулж. Ногооннуур сумын иргэн Х.Дөрветханд олгож, Х.Дөрветханы илүү нэхэмжилсэн 2051087 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс 101122 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Дөрветханд олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49384 төгрөгийг  Х.Дөрветханд буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш  14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.