Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-06-06
Дугаар 12
Хэргийн индекс 191/2013/0169/и
Шүүх Дорнод аймгийн шүүх
Шүүгч Лхүндэвийн Наранбаяр
Нэхэмжлэгч Гөлгөөгийн Ганболд Зэсэндоржийн Наран
Хариуцагч Лхамсүрэнгийн Бямбаа "Дорнод нийтийн аж ахуй" ХХК Анхдагч өргөө" сууц өмчлөгчдийн холбоо
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1.Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

a/ тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хариуцагч Дорнод Нийтийн Аж Ахуй ХХК-аас 1138000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод 638000 төгрөг, нэхэмжлэгч З.Наранд 500000 төгрөг, хариуцагч Анхдагч Өргөө СӨХ болон Л.Бямбаа нараас тус бүр 638000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод тус тус олгож, нэхэмжлэгч Г.Ганболдын нэхэмжлэлээс 151000 төгрөг, нэхэмжлэгч З.Нарангийн нэхэмжлэлээс 500000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай " гэж өөрчилсүгэй.

б/ тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг "2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47990 төгрөг, нэхэмжлэгч З.Нарангийн төлсөн 28550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод Нийтийн Аж Ахуй ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид   15650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Наранд олгон,  хариуцагч Анхдагч Өргөө СӨХ, Дорнод Нийтийн Аж Ахуй ХХК, Л.Бямбаа нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 15191 төгрөг /1914000 төгрөгт ногдох хураамж 45574:3/ гаргуулан нэхэмжлэгч Г.Ганболдод тус тус олгосугай" гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч "Дорнод Нийтийн Аж Ахуй" ХХК, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.