Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-05-14
Дугаар 08
Хэргийн индекс 191/2013/0095/и
Шүүх Дорнод аймгийн шүүх
Шүүгч Лхүндэвийн Наранбаяр
Нэхэмжлэгч Чойнхорын Доржпалам
Хариуцагч Агвааны Баасанжав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгийг худалдсан маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Баасанжавт холбогдох нийтийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээг устгасан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, өмнөх байдалд нь сэргээлгэх тухай  нэхэмжлэгч Ч.Доржаламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.