Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-06-05
Дугаар 0017
Хэргийн индекс 301/2013/0489/и/
Шүүх Хөвсгөл аймгийн шүүх
Шүүгч Зундуйн Хосбаяр
Нэхэмжлэгч Б.Н
Хариуцагч З.Х
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дүгээр шийдвэрт дараахь өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтын “…хэмжээгээр… “ гэсний дараа “сар бүр” гэж нэмсүгэй.

б/ Шийдвэрийн 4 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчийн дундын эд хөрөнгөөс их таван ханатай давхар эсгий дээвэр, туургатай гэр буюу 1.000.000 төгрөг, угаалгын машин буюу 220.000 төгрөг, мөлхөө тавилга буюу 320.000 төгрөг, хувцасны шкаф буюу 40.000 төгрөг, 2 авдар буюу 120.000 төгрөг, 1 толь, 2 жааз буюу 36.000 төгрөг, 2 жижиг хивс буюу 60.000 төгрөг, 2х3 хэмжээтэй хивс буюу 45.000 төгрөг, 1х60 харьцаатай хивс буюу 50.000 төгрөг, хөнжил 5 ширхэг буюу 25.000 төгрөг, гудас 3 ширхэг буюу 9.000 төгрөг, усны тэрэг буюу 25.000 төгрөг, зуух, яндан буюу 46.000 төгрөг, 2 модон ор буюу 80.000 төгрөг, хөлдөөгч буюу 380.000 төгрөг, телевизор буюу 160.000 төгрөг, нийт 2.616.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Наранжаргал, хүү Х.Дөлгөөнмөрөн нарын өмчлөл, эзэмшилд үлдээж, Соната-2 маркийн авто машин буюу 1.500.000 төгрөгийг хариуцагч З.Хоролгаравын эзэмшилд үлдээж, дундын эд хөрөнгөд ногдох үнийн зөрүү болох 128.000 төгрөгийг хариуцагч З.Хоролгараваас гаргуулж, нэхэмжлэгч Б.Наранжаргалд олгосугай” гэж өөрчилсүгэй.

в/ Шүүхийн шийдвэрийн 6 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч З.Хоролгараваас нийт улсын тэмдэгтийн хураамж 128471 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Хариуцагч З.Хоролгаравын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96550 /ерэн зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                                   Б.СОСОРБАРАМ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    З.ХОСБАЯР

       ШҮҮГЧ                                       Т.ГАНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.04.18 0489 Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх Төмөрхүүгийн Батжаргал Б.Н З.Х
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.09.26 487 Улсын дээд шүүх Хээмчигийн Сонинбаяр Б.Н З.Х