Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-03-09
Дугаар 010
Хэргийн индекс 121/2010/0846/И
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Шүүгч Асылханы Сауле
Нэхэмжлэгч Завотханы Алмагүл
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны Т.Мухамедийн нэрэмжит дунд сургууль
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч
Баян- Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 77 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1.2 дугаар заалтыг хүчингүй болгож доорхи өөрчлөлтийг оруулсугай.
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар З.Алмагүлийг Цагааннуур тосгоны Т.Мухамедийн нэрэмжит дунд сургуульд бага нагийн багшаар авч ажиллуулахыг  сургуулийн ерөнхий менежерт даалгасугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг  төсвийн  орлогод хэвээр үлдээж, Цагааннуур тосгоны дунд сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 550 төгрөг гаргуулж , 250 төгрөгийг нэхэмжлэгч З.Алмагүлд олгож, 300 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш  14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.