Шийдвэрийн төрөл | Магадлал |
---|---|
Огноо | 2013-04-10 |
Дугаар | 0012 |
Хэргийн индекс | 301/2013/0306/и/ |
Шүүх | Хөвсгөл аймгийн шүүх |
Шүүгч | Банзрагч Оюунцэцэг |
Нэхэмжлэгч | Ч.Бэхбат |
Хариуцагч | Ц.Буяндүүрэн |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/. Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Цэрэнжамцын Буяндүүрэнгээс 2.478.400 /хоёр сая дөрвөн зуун далан найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чимэдбазарын Бэхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.263.600 /хоёр сая хоёр зуун жаран гурван мянга зургаан зуу / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, б/ Шийдвэрийн 2 дахь заалтын “66604 төгрөг” гэснийг “54598 төгрөг” гэж өөрчилсүгэй. 2. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66600 /жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ.ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2013.03.14 | 0306 | Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх | Чойндонгийн Даваасүрэн | ×.Áýõáàò | Ö.Áóÿíä¿¿ðýí |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2013.06.11 | 314 | Улсын дээд шүүх | Хуушааны Эрдэнэсувд | Ч.Бэхбат | Ц.Буяндүүрэн |